COP17: Б.Батцэцэг сайд сайн дурын ажилчдад талархал илэрхийллээ
Тэрбээр "СОР17-ыг амжилттай зохион байгуулах үйлсэд хариуцлага, идэвх санаачилга, сэтгэл зүрхээ зориулан ажилласан нийт төрийн албан хаагчид, сайн дурын оюутан, залуус болон зохион байгуулалтад оролцож, дэмжлэг үзүүлсэн хүн бүрд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулахад 120 төрийн албан хаагч дээд, өндөр түвшний төлөөлөгчдийг дагалдан ажиллаж, тэдний хөтөлбөр, уулзалт, оролцоог уялдуулан зохицууллаа.
Мөн 600 гаруй сайн дурын оюутан, залуус зочид, төлөөлөгчдөд мэдээлэл, чиглэл өгч, хурлын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад үнэтэй дэмжлэг үзүүлсэн юм.
Түүнчлэн хурлын бэлтгэл ажил, зохион байгуулалт, техникийн болон бусад чиглэлээр оролцож, өөрсдийн мэдлэг, ур чадвар, цаг зав, хүч хөдөлмөрөө зориулсан нийт байгууллага, хамт олон, ажилтан, албан хаагчид, түншүүд, дэмжигчид болон сайн дурын бүх оролцогчдодоо баярлалаа.
Та бүхний хариуцлагатай ажил, хамтын оролцоо, хичээл зүтгэл СОР17-ын амжилтын чухал хэсэг байлаа. Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд өндөрт өргөх энэ түүхэн үйлсэд хувь нэмрээ оруулсан та бүхнээрээ бахархаж байна" гэжээ.




СЭТГЭГДЭЛ (0)