ТРЕНД:
Өнөөдөр: 10/13 USD: 3,604₮ EUR: 4,026₮ CNY: 537₮ RUB: 42.88₮ GBP: 4,763₮ 100 JPY: 2,273₮ 1000 KRW: 2,702₮ Валютын ханш (₮) USD Ам.доллар 3,603.90 EUR Евро 4,026.00 CNY Хятад юань 537.43 RUB Орос рубль 42.88 GBP Фунт стерлинг 4,763.19 100 JPY Япон иен 2,273.12 1000 KRW Солонгос вон 2,702.09 Эх сурвалж: open.er-api.com · 6 цаг тутам шинэчлэгдэнэ Улаанбаатар 1°C Бүрхэг 1°C Бүрхэг Мэдрэгдэх: -3° Салхи: 2 м/с Өнөөдөр 8° / -4° Маргааш 6° / -2° Пү 3° / -3°
Боловсрол

ХҮҮХДҮҮДЭД ЗАХИДАЛ БИЧИЖ, ХАРИУГ НЬ ХҮЛЭЭЖ, МӨРӨӨДЛИЙГ НЬ СОНСОЖ, ДЭМЖДЭГ ГУРВАН ГИШҮҮН

2026 оны 10 сарын 2, 17:49 Администратор 24
Хүүхэд рүү чиглэсэн ажил гэдэг зөвхөн сургууль, сурах бичиг, тоног төхөөрөмжөөр хязгаарлагдахгүй. Заримдаа хүүхдэд “Чиний бодол чухал. Чиний мөрөөдөл үнэ цэнтэй. Чамайг сонсох хүн байна” гэдгийг мэдрүүлэх нь хамгийн том дэмжлэг болдог.

УИХ-ын гишүүд Д.Батбаяр, С.Эрдэнэболд, Ц.Туваан нар хүүхэд, өсвөр үеийнхэнд чиглэсэн ажилдаа энэ зарчмыг чухалчилж, сурагчидтайгаа захидлаар харилцах уламжлалыг жил бүр үргэлжлүүлж байна. Тэд сурагч дүү нарынхаа боловсрол, суралцах орчин, хүсэл мөрөөдөл төдийгүй хүүхдийн сэтгэл зүрх, үзэл бодол, ирээдүйн тухай бодлыг нь сонсохыг зорьдог.

Энэ жилийн хувьд төвийн бүсийн төрийн болон хувийн өмчийн 93 ерөнхий боловсролын сургуулийн I–XII ангийн нийт 72,853 сурагчид захидал хүргүүллээ. Хүүхдүүд ч тэдний энэ анхаарал халамжийг талархан хүлээж авдаг. Учир нь томчуудын зүгээс өөрсдийнх нь нас, анги, онцлогт тохируулан хандаж, тэдний бодол санааг сонсож, боловсрол болон ирээдүйнх нь төлөө бодит ажил хийж байгааг хүүхдүүд мэдэрдэг болжээ. Энэ жилийн захидал зөвхөн сурагчдад зориулагдаагүй.

Хүүхдийнхээ ирээдүйд хамгийн ойр байдаг аав, ээж, эмээ, өвөө, ах, эгч, багш, сурган хүмүүжүүлэгчид, мөн сургуульд ажиллаж буй нийт ажилтан, албан хаагчдад хандан хүүхдийн боловсрол, хүмүүжил, ирээдүйн талаар санал бодлоо хуваалцсан байна. Хамгийн чухал нь тэд хүүхдүүдээсээ ч бас хариу хүсэж байна.

“Та нар юу хүсэж байна вэ?

Юуг өөрчлөөсэй гэж бодож байна вэ?

Ямар мөрөөдөлтэй явдаг вэ?”

Эдгээр асуултын хариуг хүүхдүүд өөрсдийн гараар захидал болгон бичиж, хариу илгээх юм.Өнгөрсөн хугацаанд сурагчдаас ирсэн захидлыг уншаад зогсохгүй, тэдний дэвшүүлсэн санал, хүсэлтийг ажил хэрэг болгоход анхаарч ирсэн нь энэ харилцааны хамгийн үнэ цэнтэй хэсэг. Багшийн цалин, суралцах орчин, цахим болон сургалтын тоног төхөөрөмж, цэцэрлэгийн орчин нөхцөл, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж буй залуусын хэрэгцээ зэрэг олон асуудлаар хөрөнгө оруулалтыг улсын төсвөөр шийдвэрлэн хэрэгжүүлж байна.Мөн энэ жил XII ангиа төгсөж буй 100 сурагчид сургалтын тэтгэлэг олгохоор нэрэмжит сангаар дамжуулан ажиллаж байна. Хүүхдүүд өөрсдөд нь зориулж ажилладаг, захидлыг нь уншдаг, санал бодлыг нь сонсдог гурван гишүүндээ талархаж, баяртай байдаг нь энэ харилцааны хамгийн сайхан үр дүн бөгөөд 72,853 сурагчид хүрч буй энэ захидал үнэндээ 72,853 өөр өөр мөрөөдөл рүү илгээж буй итгэлийн захидал юм.

СЭТГЭГДЭЛ (0)

Зүй зохисгүй, хараал, доромжлол, хэл амаар доромжилсон сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Хамгийн түрүүнд саналаа үлдээгээрэй.