МОНГОЛЫН 75 МЯНГАН БАЛЧИРХАН ҮРС ЭРДЭМ СУРАХААР НЭГДҮГЭЭР АНГИДАА ЭЛСЭН ОРЦГООЛОО
Гэрэл зураг: WHITE.MN
Улсын хэмжээнд хичээлийн шинэ жилд боловсролын 2454 байгууллага хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж 1.3 сая гаруй оюутан, суралцагч суралцах бол 114.8 мянган багш, ажилтан ажиллана.
Сургуулийн өмнөх боловсролын 1408 байгууллагад 258.9 мянган хүүхдийг хамруулна. Харин 910 ерөнхий боловсролын сургуульд 836.7 мянган суралцагч өдрөөр суралцаж, 63 мянган багш, ажилтан ажиллах юм байна. Нэгдүгээр ангид 75838 хүүхэд элсэн суралцах бол 12 дугаар ангийг 52828 суралцагч төгсөнө. Монголын бүх сайхан үрсэд сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.




СЭТГЭГДЭЛ (0)