ТРЕНД:
Өнөөдөр: 09/23 USD: 3,567₮ EUR: 4,085₮ CNY: 531₮ RUB: 42.37₮ GBP: 4,760₮ 100 JPY: 2,266₮ 1000 KRW: 2,635₮ Валютын ханш (₮) USD Ам.доллар 3,566.70 EUR Евро 4,084.60 CNY Хятад юань 531.28 RUB Орос рубль 42.37 GBP Фунт стерлинг 4,759.87 100 JPY Япон иен 2,265.79 1000 KRW Солонгос вон 2,634.77 Эх сурвалж: open.er-api.com · 6 цаг тутам шинэчлэгдэнэ Улаанбаатар 9°C Шиврээ бороо 9°C Шиврээ бороо Мэдрэгдэх: Салхи: 6 м/с Өнөөдөр 11° / 2° Маргааш / 5° Ба 12° / 2°
Боловсрол

Маргаашаас эхлэн ЕБС-ийн сургалтад фэйсбүүк, групп чат ашиглахгүй

2026 оны 8 сарын 31, 10:32 Администратор 46
Маргаашаас эхлэн ЕБС-ийн сургалтад фэйсбүүк, групп чат ашиглахгүй
Гэрэл зураг: WHITE.MN

Маргаашаас эхлэн ЕБС-ийн сургалтад фэйсбүүк, групп чат ашиглахгүй. Тодруулбал, маргааш буюу есдүгээр сарын 1-нд 2026-2027 оны хичээлийн шинэ жил нээлтээ хийнэ.

Маргаашаас эхлэн ЕБС-ийн сургалтад фэйсбүүк, групп чат ашиглахгүй. Тодруулбал, маргааш буюу есдүгээр сарын 1-нд 2026-2027 оны хичээлийн шинэ жил нээлтээ хийнэ. Үүнтэй холбоотойгоор өнгөрөгч наймдугаар сары 14-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан болон Боловсролын сайд Л.Энх-Амгалан нарын хамтарсан тушаал гарч, ЕБС-ийн сургалтын үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээ, фэйсбүүк, цахим групп чат ашиглахыг хязгаарлахаар болсон билээ.

Энэхүү санаачилга нь сурагчдыг үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах болон суралцагчийн дүн, үнэлгээ, хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулахгүй буюу хувийн мэдээллийг хангах зорилготой аж.

Албаныханы зүгээс Ерөнхий боловсролын сургуулиуд сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл солилцохдоо өөрийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа байгууллагын болон суралцахуйн удирдлагын систем, албан ёсны платформ ашиглах юм.

СЭТГЭГДЭЛ (0)

Зүй зохисгүй, хараал, доромжлол, хэл амаар доромжилсон сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Хамгийн түрүүнд саналаа үлдээгээрэй.