ТРЕНД:
Өнөөдөр: 09/23 USD: 3,567₮ EUR: 4,085₮ CNY: 531₮ RUB: 42.37₮ GBP: 4,760₮ 100 JPY: 2,266₮ 1000 KRW: 2,635₮ Валютын ханш (₮) USD Ам.доллар 3,566.70 EUR Евро 4,084.60 CNY Хятад юань 531.28 RUB Орос рубль 42.37 GBP Фунт стерлинг 4,759.87 100 JPY Япон иен 2,265.79 1000 KRW Солонгос вон 2,634.77 Эх сурвалж: open.er-api.com · 6 цаг тутам шинэчлэгдэнэ Улаанбаатар 9°C Шиврээ бороо 9°C Шиврээ бороо Мэдрэгдэх: Салхи: 6 м/с Өнөөдөр 11° / 2° Маргааш / 5° Ба 12° / 2°
Боловсрол

COP17-Д ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД ДУУ ХООЛОЙГОО ХҮРГЭВ

2026 оны 8 сарын 27, 18:35 Администратор 92
COP17-Д ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД ДУУ ХООЛОЙГОО ХҮРГЭВ
Гэрэл зураг: WHITE.MN

Монгол Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал COP17-ийн хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг даван туулах хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тэсвэрлэх болон дасан зохицох чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг Цэнхэр бүсэд зохион байгууллаа.

Монгол Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал COP17-ийн хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг даван туулах хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тэсвэрлэх болон дасан зохицох чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг Цэнхэр бүсэд зохион байгууллаа.


Хэлэлцүүлгийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Тэгш хүртээмж Итгэл Үндэсний Зөвлөл ТББ санаачлан зохион байгуулж, нээлтэд НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн, Ж.Баясгалан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нарын хамт оролцов.

Мөн Европын Холбоо, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Төрийн банкны төлөөлөл оролцож, уур амьсгалын өөрчлөлт, хүртээмжтэй хөгжил, бизнес эрхлэлт, санхүүжилтийн боломжийн талаар санал солилцлоо.

💡 Хэлэлцүүлгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгчид өөрсдийн санаачилсан төсөл, бизнесийн шийдлүүдээ танилцуулсан нь сайн санаачилгыг тогтвортой бизнес, бодит эдийн засгийн боломж болгон өргөжүүлэхэд хамтын ажиллагаа, хүртээмжтэй санхүүжилт чухал болохыг харууллаа.

🏦 State Bank of Mongolia (Төрийн банк) “Тэгш хүртээмж /Equality for All/” шошготой бизнес эрхлэгчдэд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, Өрхийн бизнес болон Гарааны бизнесийн зээлийн хүүг ерөнхий нөхцөлөөс жилийн 1.2 нэгж хувиар бууруулан олгох болсноо танилцууллаа. Ийм хүртээмжтэй санхүүгийн санаачилга улам олон болж, бусад банк, санхүүгийн байгууллагад түгэн дэлгэрэхийг хүсье.

Европын Холбооны төлөөлөл уур амьсгалын өөрчлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулсан бодлого, хөтөлбөрүүдээ танилцуулсан бол НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага захын дүүргийн хүүхдүүдэд хэрэгжүүлж буй “Хөл бөмбөгийн паспорт” төсөл болон хөдөө орон нутагт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах ажлынхаа талаар мэдээлэл өглөө.

Уур амьсгалын өөрчлөлт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал төдий биш. Энэ бол хүний эрх, хүртээмжтэй эдийн засаг, ногоон хөгжил, тэсвэрлэх чадвар, бизнесийн шинэ боломжийг нэг дор холбож буй хөгжлийн асуудал юм.

Уур амьсгалын бодлого хэнийг ч орхигдуулах ёсгүй.

ЗУРГИЙН ЦОМОГ

СЭТГЭГДЭЛ (0)

Зүй зохисгүй, хараал, доромжлол, хэл амаар доромжилсон сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Хамгийн түрүүнд саналаа үлдээгээрэй.