УВС АЙМГИЙН УЛААНГОМ СУМАНД МЭРГЭЖЛИЙН СТАНДАРТЫН ЗАДГАЙ СПОРТЫН КОМПЛЕКС БАЙГУУЛНА
Гэрэл зураг: WHITE.MN
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилгаар хүүхэд, залуучуудын эрүүл мэнд, спортын оролцоог дэмжих зорилгоор Улаангом сумын 11 дүгээр багт мэргэжлийн стандартын сагсан бөмбөгийн задгай спортын комплекс байгуулахаар ажиллаж байна.

Төслийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК хамтран хэрэгжүүлнэ.
480 хүний суудалтай тус спортын комплекс нь сагсан бөмбөгөөс гадна волейбол, гандболын тэмцээн зохион байгуулах боломжтойгоор төлөвлөгджээ.
Ингэснээр Увсын хүүхэд, залуус спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягтай болох орчин бүрдэх юм.
#УвсАймаг #УлаангомСум #СпортынКомплекс #ХүүхэдЗалуус #ЭрүүлИдэвхтэйАмьдрал

СЭТГЭГДЭЛ (0)