УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ӨНӨӨДӨР НЭЭЛТЭЭ ХИЙЖ, ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХЭЛЭЛЦЭНЭ
Гэрэл зураг: WHITE.MN
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 7-ны 10:00 цагт нээлтээ хийнэ. Чуулган есдүгээр сарын 14-нд хаалтаа хийхээр товлогджээ.
Энэ удаагийн ээлжит бус чуулганаар 2026 оны төсвийн тодотголтой холбоотой асуудлуудыг голлон хэлэлцэх юм.
Тухайлбал, 2026 оны төсвийн тухай хууль, нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон 2027-2028 оны төсвийн төсөөлөл, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Ингэхдээ төсвийн тодотголын эхний болон хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн бөгөөд үлдсэн хэлэлцүүлгийг есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар үргэлжлүүлэхээр байгаа юм.




СЭТГЭГДЭЛ (0)