ТҮРГЭН ТУСЛАМЖИЙГ НЭГТГЭЖ, 103-ЫГ НЭГДСЭН ТОГТОЛЦОО БОЛГОНО
Нийт нас баралтын 68 хувь нь эмнэлгийн бус орчинд бүртгэгддэг гэсэн мэдээлэл байна. Тиймээс түргэн тусламжийг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэх шаардлагатайг Ерөнхий сайд Н.Учрал онцолжээ.
Засгийн газрын 134 дүгээр тогтоолоор Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах шийдвэр гарсан бөгөөд энэ хүрээнд нийслэл, орон нутаг болон төрөлжсөн түргэн тусламжийн үйлчилгээг нэгдсэн тогтолцоонд шилжүүлэхээр ажиллаж байна.
Ингэснээр иргэд 103 дугаарт нэгдсэн байдлаар холбогдож, дуудлагыг яаралтай байдлаар эрэмбэлэн хамгийн ойрын багийг илгээж, зөв эмнэлэгт хүргэх боломж бүрдэх юм.
Мөн дуудлагын ачааллыг бодит цагийн горимоор хянах, байршлыг шууд тодорхойлох ухаалаг систем нэвтрүүлнэ.
Нийслэлийн түргэн тусламжийн төвийг харилцаа холбоо, тоног төхөөрөмж, сургалт, дадлагаар иж бүрэн шинэчилж байгаа бөгөөд шинэ барилга 2027 оны долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ




СЭТГЭГДЭЛ (0)