МОНГОЛ УЛСЫН ХАРЦАГА Г.ГАНХУЯГ, ДАСГАЛЖУУЛАГЧ С.МӨНХСҮХ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Монгол улсын харцага Г.Ганхуяг нь Япон улсад зохион байгуулагдсан "Айчи-Нагоя 2026" Азийн наадмын сонгомол бөхийн 97 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн билээ.
МЧБХ-ны сонгомол бөх хариуцсан дэд ерөнхийлөгч, МУГТ Б.Болд, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав нарын төлөөлөл Азийн XX наадамд амжилттай оролцсон Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Г.Ганхуяг, МЧБХ-ны сонгомол бөх хариуцсан ахлах дасгалжуулагч С.Мөнхсүх нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Г.Ганхуяг нь сонгомол бөхийн төрлөөр Азийн наадмаас 52 жилийн дараа эх орондоо медаль авчирч, монголын бөхийн спортын түүхэнд онцгой амжилт нэмсэн юм.




СЭТГЭГДЭЛ (0)