МОНГОЛ, ХЯТАД, ОРОС ГУРВАН УЛС ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХАМТРАН ХӨГЖҮҮЛНЭ
Монгол, Хятад, Орос гурван улсын өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, хил дамнасан аяллын шинэ маршрут бий болгох, соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хамтран сурталчлах арга хэмжээ БНХАУ-ын Манжуур хотод болж байна.
Арга хэмжээнд Монголын аялал жуулчлал, зочид буудлын салбарын төлөөлөл болон Орхон, Дорнод аймгийн бизнес эрхлэгчдээс бүрдсэн 22 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна.
Уулзалтаар гурван улсын байгаль, түүх, соёлын онцлогийг холбосон аяллын маршрут хөгжүүлэх, мөс, цасны аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох, жуулчдын харилцан урсгалыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцжээ.
Мөн гурван улсын өвлийн аялал жуулчлалыг олон улсад хамтран сурталчлах, шинэ брэнд бий болгох санаачилгын бичгийг танилцуулсан байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын орон нутгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд таниулах, бүс нутгийн аялал жуулчлалын шинэ боломжийг нээх ач холбогдолтой юм.




СЭТГЭГДЭЛ (0)