КРИШТИАНУ РОНАЛДУ ШИГШЭЭ БАГААСАА ЗОДОГ ТАЙЛЛАА
Гэрэл зураг: WHITE.MN
Португалын хөлбөмбөгийн домог Криштиану Роналду 41 насандаа шигшээ багийнхаа төлөөх замналаа өндөрлүүлэхээр болсноо өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 5-нд олон нийтэд мэдэгдлээ.
Тэрбээр нийгмийн сүлжээндээ нийтэлсэн мэдэгдэлдээ ирээдүй хойч үедээ эстафетаа шилжүүлэх цаг болсныг онцолж, шигшээ багийнхаа алдарт 7 дугаартай өмсгөлийг хүлээлгэн өгөхөө илэрхийлжээ.
Роналду Португалын шигшээ багийн төлөө нийт 234 тоглолтод оролцож, 146 гоол оруулсан амжилтаар олон улсын хөлбөмбөгийн түүхэнд бичигдсэн юм.
Тэрбээр шигшээ багийнхаа хамтаар 2016 оны Европын аварга, Үндэстнүүдийн лигийн хоёр удаагийн аварга болж байв.
Ийнхүү дэлхийн хөлбөмбөгийн хамгийн алдартай 7 дугаарын нэг Роналду Португалын шигшээ багийн түүхэнд нэрээ мөнхөлж байна.




СЭТГЭГДЭЛ (0)