ТРЕНД:
Өнөөдөр: 09/23 USD: 3,567₮ EUR: 4,085₮ CNY: 531₮ RUB: 42.37₮ GBP: 4,760₮ 100 JPY: 2,266₮ 1000 KRW: 2,635₮ Валютын ханш (₮) USD Ам.доллар 3,566.70 EUR Евро 4,084.60 CNY Хятад юань 531.28 RUB Орос рубль 42.37 GBP Фунт стерлинг 4,759.87 100 JPY Япон иен 2,265.79 1000 KRW Солонгос вон 2,634.77 Эх сурвалж: open.er-api.com · 6 цаг тутам шинэчлэгдэнэ Улаанбаатар 8°C Шиврээ бороо 8°C Шиврээ бороо Мэдрэгдэх: Салхи: 3 м/с Өнөөдөр 11° / 2° Маргааш / 5° Ба 12° / 2°
Нийгэм

ГХЯ: БАЛБАД БОЛСОН ҮЕРТ МОНГОЛ ИРГЭД АМЬ НАСАА АЛДААГҮЙ

2026 оны 9 сарын 1, 20:54 Администратор 23
ГХЯ: БАЛБАД БОЛСОН ҮЕРТ МОНГОЛ ИРГЭД АМЬ НАСАА АЛДААГҮЙ
Гэрэл зураг: WHITE.MN

БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засаx Орон болон Балба Улсын нутагт гарсан байгалийн гамшигт Монгол Улсын хоёр иргэн өртсөн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд түгээд байна.

Хилийн чанадад ажиллаж, амьдардаг Монгол Улсын иргэн өөрийн хамт ажилладаг байсан гадаад улсын иргэд байгалийн гамшигт өртсөн талаар нийгмийн сүлжээнд нийтэлсэн нь Монгол Улсын олон нийтийн дунд ташаа мэдээлэл түгээхэд хүргэжээ.

Гадаад харилцааны яам байгалын гамшигт үзэгдэл гарсан цагаас хойш Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам болон Энэтхэг Улсад суугаа Элчин сайд яам (Балба Улсыг хавсран хариуцдаг)-аар дамжуулан суугаа улсуудын холбогдох байгууллагуудтай тогтмол холбоотой ажиллаж байгаа бөгөөд одоогоор Монгол Улсын иргэд байгалын гамшигт үзэгдэлд ямар нэг байдлаар өртсөн гэх мэдээлэл ирээгүй байгаа болно.

СЭТГЭГДЭЛ (0)

Зүй зохисгүй, хараал, доромжлол, хэл амаар доромжилсон сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Хамгийн түрүүнд саналаа үлдээгээрэй.