ТРЕНД:
Өнөөдөр: 09/23 USD: 3,567₮ EUR: 4,085₮ CNY: 531₮ RUB: 42.37₮ GBP: 4,760₮ 100 JPY: 2,266₮ 1000 KRW: 2,635₮ Валютын ханш (₮) USD Ам.доллар 3,566.70 EUR Евро 4,084.60 CNY Хятад юань 531.28 RUB Орос рубль 42.37 GBP Фунт стерлинг 4,759.87 100 JPY Япон иен 2,265.79 1000 KRW Солонгос вон 2,634.77 Эх сурвалж: open.er-api.com · 6 цаг тутам шинэчлэгдэнэ Улаанбаатар 8°C Шиврээ бороо 8°C Шиврээ бороо Мэдрэгдэх: Салхи: 3 м/с Өнөөдөр 11° / 2° Маргааш / 5° Ба 12° / 2°
Нийгэм

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.НАЙДАЛАА ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦАЖ БАЙНА

2026 оны 8 сарын 30, 15:49 Администратор 60
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.НАЙДАЛАА ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦАЖ БАЙНА
Гэрэл зураг: WHITE.MN

Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, Багануурын Дулааны станц болон цахилгаан дамжуулах, түгээх компаниудад ажиллаж байна.

Энэ үеэр Багануур болон зүүн өмнөд бүсийн эрчим хүчний байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, тоног төхөөрөмжийн шинэчлэл, засвар үйлчилгээ болон найдвартай ажиллагааг хангах бэлэн байдлыг шалгаж байгаа юм.

Одоогоор тус бүсийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80 орчим хувьтай үргэлжилж байна.

Сайд Б.Найдалаа өвлийн ачааллыг хүндрэлгүй давахын тулд засвар, шинэчлэлийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, эрчим хүчний тасралтгүй байдлыг бүрэн хангахад анхаарч ажиллах чиглэл өгч байна.


ЗУРГИЙН ЦОМОГ

СЭТГЭГДЭЛ (0)

Зүй зохисгүй, хараал, доромжлол, хэл амаар доромжилсон сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Хамгийн түрүүнд саналаа үлдээгээрэй.