ТРЕНД:
Өнөөдөр: 09/23 USD: 3,567₮ EUR: 4,085₮ CNY: 531₮ RUB: 42.37₮ GBP: 4,760₮ 100 JPY: 2,266₮ 1000 KRW: 2,635₮ Валютын ханш (₮) USD Ам.доллар 3,566.70 EUR Евро 4,084.60 CNY Хятад юань 531.28 RUB Орос рубль 42.37 GBP Фунт стерлинг 4,759.87 100 JPY Япон иен 2,265.79 1000 KRW Солонгос вон 2,634.77 Эх сурвалж: open.er-api.com · 6 цаг тутам шинэчлэгдэнэ Улаанбаатар 7°C Шиврээ бороо 7°C Шиврээ бороо Мэдрэгдэх: Салхи: 2 м/с Өнөөдөр 11° / 2° Маргааш / 5° Ба 12° / 2°
Нийгэм

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ШИНЭ ЭЛСЭГЧДИЙН “ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО” БОЛЛОО🇲🇳

2026 оны 8 сарын 21, 00:40 Администратор 18

Дотоод хэргийн их сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн шинэ элсэгчдийн “Туяат оройн тооллого” ёслолын ажиллагаа өнөөдөр (2026.08.22) Гүнжийн хоолой дахь Сургалт, дадлагын төвд ёслол төгөлдөр боллоо.

Дотоод хэргийн их сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн шинэ элсэгчдийн “Туяат оройн тооллого” ёслолын ажиллагаа өнөөдөр (2026.08.22) Гүнжийн хоолой дахь Сургалт, дадлагын төвд ёслол төгөлдөр боллоо.

Сүхбаатарын ба Цэргийн гавьяаны улаан туг, Байлдааны гавьяаны одонт Дотоод хэргийн их сургуулийн одонт тугийг залснаар “Туяат оройн тооллого” ёслол төгөлдөр эхэлсэн юм.

Оройн тооллого явуулж, нэгдсэн дүнг Дэд бөгөөд Цэргийн зохион байгуулалт, аюулгүй байдлын газрын захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишигт илтгэлээ. Энэ үед Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэн харанхуйг гэрэлтүүлэн ёслолын буудлага буудав.

Цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтын амаргүй шалгуурыг давж, амжилттай төгссөн суралцагчид ёслолын жагсаалаар алхсанаар Дотоод хэргийн их сургуулийн шинэ элсэгчдийн туяат оройн тооллого өндөрлөлөө.

Маргааш шинэ элсэгчид маань Монгол Улсын Цэргийн тангараг өргөж, сонсогч мөрдөс зүүнэ. 

СЭТГЭГДЭЛ (0)

Зүй зохисгүй, хараал, доромжлол, хэл амаар доромжилсон сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Хамгийн түрүүнд саналаа үлдээгээрэй.