"БУДАПЕШТ ИХ ДУУЛГА 2026" ЭХНИЙ ӨДӨР МӨНГӨ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Гэрэл зураг: WHITE.MN
Лос Анжелес 2028 зуны олимпын наадмын эрхийн оноо олгох олон улсын цуврал тэмцээн болох Будапешт их дуулгын эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг /жин/-д Олимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга, МУГТ Б.Баасанхүү хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн -66кг /жин/-д ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртсэн амжилт толилуулав.
Мөн эмэгтэйчүүдийн -48кг /жин/-д Монгол улсаас Унгар улсад суугаа элчин сайд Н.Энхтайван шагнал гардуулж тэмцээнд оролцож буй тамирчдад амжилт хүсэн гарын бэлэг гардууллаа
Өнөөдөр барилдах тамирчдадаа өндөр амжилтыг хүсье.
ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТ




СЭТГЭГДЭЛ (0)