АЛТАН ЦОМЫН ТӨЛӨӨХ ТУЛААНД ТА ХЭНИЙ БАГИЙГ ДЭМЖИХ ВЭ?
Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж буй “Алтан цом” 2026–2027 барилдаанд улсын цолтой хүчтэнүүдээр ахлуулсан долоон баг өрсөлдөхөөр байна.
МҮБХ-ны Алтан цомын барилдааны шинэ улирлын нээлт ирэх долоо хоногийн бямба гарагт буюу 2026.11.07-ны өдрийн 14.00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.
Энэ удаагийн барилдаанд:
“УВС НУУР” баг — Улсын Дархан аварга Н.Батсуурь ахлагчтай
“ШУНХЛАЙ” баг — Улсын Даян аварга Б.Орхонбаяр ахлагчтай
“АЖНАЙ” баг — Улсын аварга П.Бүрэнтөгс ахлагчтай
“ХОВД ДЭВЖЭЭ” баг — Улсын аварга О.Хангай ахлагчтай
“М-СИ-ЭС ЭНЕРЖИ” баг — Улсын арслан Э.Батмагнай ахлагчтай
“ЭВ МОНГОЛ” баг — Улсын гарди М.Лхагвагэрэл ахлагчтай
“ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ” баг — Улсын заан С.Сүхбат ахлагчтай тус тус оролцоно.
Хүчтэнүүдийн ур чадвар, багийн тактик, бөхчүүдийн уран барилдаан шингэсэн өрсөлдөөнөөс энэ жилийн Алтан цомын эзэн тодорно. Таны бодлоор аль баг түрүүлэх вэ?
Сэтгэгдэл хэсэгт багаа нэрлэж, таамгаа хуваалцаарай




СЭТГЭГДЭЛ (0)