АХ, ДҮҮ ХОЁРЫН САГСАН БӨМБӨГИЙН ЗАМНАЛ ДАХЬ ОНЦГОЙ ТОХИОЛДОЛ
Гэрэл зураг: WHITE.MN
Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн түүхэнд эрэгтэй, эмэгтэй ах, дүүс нэгэн улиралд зэрэг тоглож буй хоёр дахь тохиолдол өнөөдөр бүртгэгдлээ.
Өмнө нь 2022-2023 оны улиралд Онолбаатарын Энхбаатар, Онолбаатарын Хулан нар нэгэн зэрэг дээд лигт тоглож байсан түүхтэй.
Тухайн улиралд ах О.Энхбаатар "Эрдэнэт Майнерс" багийн хамтаар, дүү О.Хулан "Улаанбаатар Амазонс" багийн хамтаар тус тус аваргын цом хүртэж, нэг гэр бүлээс хоёр аварга төрсөн онцгой амжилтыг бүтээж байв.
Харин энэ удаад Баатар-Эрдэнийн Барсболд, Баатар-Эрдэнийн Анунгоо нар ах, дүүгийнхээ хувьд нэг улиралд Үндэсний дээд лигт хүч үзэхээр болжээ. Сонирхолтой нь, ах дүү Барсболд, Анунгоо нар хоёулаа Монгол Улсын шигшээ багийн холбон тоглогчид юм.




СЭТГЭГДЭЛ (0)