ТРЕНД:
Өнөөдөр: 09/23 USD: 3,567₮ EUR: 4,085₮ CNY: 531₮ RUB: 42.37₮ GBP: 4,760₮ 100 JPY: 2,266₮ 1000 KRW: 2,635₮ Валютын ханш (₮) USD Ам.доллар 3,566.70 EUR Евро 4,084.60 CNY Хятад юань 531.28 RUB Орос рубль 42.37 GBP Фунт стерлинг 4,759.87 100 JPY Япон иен 2,265.79 1000 KRW Солонгос вон 2,634.77 Эх сурвалж: open.er-api.com · 6 цаг тутам шинэчлэгдэнэ Улаанбаатар 8°C Шиврээ бороо 8°C Шиврээ бороо Мэдрэгдэх: Салхи: 3 м/с Өнөөдөр 11° / 2° Маргааш / 5° Ба 12° / 2°
Нийгэм

ЗААВАЛ УНШААРАЙ: КИНО ШИГ ЗАЛИЛАНГААС СЭРЭМЖИЛЬЕ❗️❗️❗️

2026 оны 8 сарын 20, 01:11 Администратор 27
ЗААВАЛ УНШААРАЙ: КИНО ШИГ ЗАЛИЛАНГААС СЭРЭМЖИЛЬЕ❗️❗️❗️
Гэрэл зураг: WHITE.MN

ИРГЭН: Өнөөдөр өглөө 99099290, 99092837 дугааруудаас залгаад СБД-ийн онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн байцаагч Амархүү гэж өөрийгөө танилцуулсан хүн залгав. Таны нэр дээр Хаан банкинд данс нээж, тэр дансаараа 300 гаруй сая төгрөг оруулж гаргасан байна.

Зарим гэмт хэрэгтнүүд баригдсан. Энэ хууль бус мөнгөний 10 хувийг танд өгөхөөр тохиролцож дансыг чинь ашигласан гэж мэдүүлсэн гэв. Тэгээд аудио байцаалт авах болов. Тэрийг нь өгчлөө. Тэгсэн таны данснуудыг хэрэг шалгагдаж дуусах хүртэл хугацаагаар царцааж шалгана гэнэ. Гуцаадайгаачээ гэсэн чинь за тэгвэл хариуцсан прокурортоо та учраа сайн хэлээрэй! Нотариатаар батламжлуулаад 2-3 цаг орчим битүүмжлээд шалгаж болох юм.

Прокурортой би таныг дотоод шугамаар одоо холболоо л гэв. Төд удалгүй нэг ааштай хүүхэн утас авлаа. Нийслэлийн прокурор Жаргал гээд байгаамаа. Бүр яг кино кино. Цаана нь давхар шум орж ирээд л үүдэнд хүлээж бай гээд л... Тэгснээ наад хүнээ 10 минутын дараа энэ шугамаар холбочихоо ч гэж байх шиг. Тэгж тэгж миний бүх дансны үлдэгдлүүдийг нэг дансанд маань нэгтгээд одоо наадахаа М банкны IB: 110039008734158535 Төмөрхуяг Мөнх-Оргил данс руу шилжүүл гэнэ. За яг энэ мөчид л эргэлзэж байсан зүйлүүд тэсэрч яахаараа би хувь хүний дансанд мөнгөө шилжүүлдэг юм, өмгөөлөгчөө яриулна гэснээр энэ жүжиг дууслаа.

Танилаараа дамжуулж залгасан 2 дугаарыг нь шалгуултал энэ дугаар дээр 34 өргөдөл буюу хохиорогч байна гэнэ дээ. Гучин тав дах нь болохоосоо өмнө та бүхэн үүнийг уншаадахаарай!!! Сайн сонсвол ярианд нь логик алдаа олон байсан. Тэр бүхнийг энд бичиж луйварчдад алдаа засах боломж өгөөд яахав гээд дуусгая!

Болгоомж сэрэмжээ дээшлүүлээрэй! Би ч 35 дах болох дөхсөн болохоор анхааруулж бичлээ.


СЭТГЭГДЭЛ (0)

Зүй зохисгүй, хараал, доромжлол, хэл амаар доромжилсон сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Хамгийн түрүүнд саналаа үлдээгээрэй.