ТРЕНД:
Өнөөдөр: 10/13 USD: 3,604₮ EUR: 4,026₮ CNY: 537₮ RUB: 42.88₮ GBP: 4,763₮ 100 JPY: 2,273₮ 1000 KRW: 2,702₮ Валютын ханш (₮) USD Ам.доллар 3,603.90 EUR Евро 4,026.00 CNY Хятад юань 537.43 RUB Орос рубль 42.88 GBP Фунт стерлинг 4,763.19 100 JPY Япон иен 2,273.12 1000 KRW Солонгос вон 2,702.09 Эх сурвалж: open.er-api.com · 6 цаг тутам шинэчлэгдэнэ Улаанбаатар 2°C Үүлшинэ 2°C Үүлшинэ Мэдрэгдэх: -2° Салхи: 2 м/с Өнөөдөр 8° / -4° Маргааш 6° / -1° Пү 3° / -2°
Нийгэм

УВС АЙМГИЙН ХОВД СУМАНД АЙЛЫН ХОТОНД ОРЖ ИРСЭН БААВГАЙГ БУУДАЖ УСТГАЛАА

2026 оны 10 сарын 8, 21:06 Администратор 100
УВС АЙМГИЙН ХОВД СУМАНД АЙЛЫН ХОТОНД ОРЖ ИРСЭН БААВГАЙГ БУУДАЖ УСТГАЛАА
Гэрэл зураг: WHITE.MN

Увс аймгийн Ховд суманд айлын хотонд орж, мал руу дайрсан баавгайг сумаас ажлын хэсэг гарган устгаж, мэргэжлийн байгууллагуудад шилжүүллээ.

Иргэд, малчдад анхааруулахад ганцаар яваа бамбаруушийг барьж, хашаа хороондоо хорихгүй байхыг анхааруулж байна. Эх баавгай араас нь ирж, хүний амь нас, аюулгүй байдалд эрсдэл учруулах өндөр магадлалтай.

Мөн Увс аймгийн Засаг даргын зүгээс сум бүрд шаардлагатай тохиолдолд агнуурын багт ажиллах том буутай иргэдийн судалгааг гаргаж, бэлэн байдлыг хангах чиглэл өглөө.

СЭТГЭГДЭЛ (0)

Зүй зохисгүй, хараал, доромжлол, хэл амаар доромжилсон сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Хамгийн түрүүнд саналаа үлдээгээрэй.