ТРЕНД:
Өнөөдөр: 09/23 USD: 3,567₮ EUR: 4,085₮ CNY: 531₮ RUB: 42.37₮ GBP: 4,760₮ 100 JPY: 2,266₮ 1000 KRW: 2,635₮ Валютын ханш (₮) USD Ам.доллар 3,566.70 EUR Евро 4,084.60 CNY Хятад юань 531.28 RUB Орос рубль 42.37 GBP Фунт стерлинг 4,759.87 100 JPY Япон иен 2,265.79 1000 KRW Солонгос вон 2,634.77 Эх сурвалж: open.er-api.com · 6 цаг тутам шинэчлэгдэнэ Улаанбаатар 9°C Шиврээ бороо 9°C Шиврээ бороо Мэдрэгдэх: Салхи: 6 м/с Өнөөдөр 11° / 2° Маргааш / 5° Ба 12° / 2°
Улс төр

ТАНИЛЦ: ЕРӨНХИЙ САЙДЫН ГАРГАСАН 9 ШИЙДВЭР

2026 оны 8 сарын 31, 18:18 Администратор 75

Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Засгийн газраас хэрэгжүүлэх есөн ажлаа зарлалаа.

1. Таны мөнгө

-Оюутолгойн ногдол ашгаа Монголд анх удаа авчирна. Дулааны IV цахилгаан станц, боловсруулах үйлдвэр, боловсролд зарцуулна. Таны мөнгө. Та бүхэн шийднэ.

2. "Эрдэнэс Тавантолгой-н хувьцаа

-“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаагаа иргэн өвлүүлэх, бэлэглэх, арилжих эрхтэй болно.

3. Татвар

-Таны цалингийн 792 000 төгрөг хүртэлх хэмжээнд татвар авахгүй. Таны мөнгө Танд үлдэнэ. Иргэдийн гарт 840 тэрбум төгрөг үлдэнэ.

4. Тэтгэвэр, цалин

-380.300 төгрөгийн нэмэгдэл. Дундаж тэтгэвэр ирэх онд 1,335,400 төгрөг болно. Ахмад настан ажил хийвэл 2027 оноос шимтгэлгүй. Оюутан ажил хийвэл 2028 оноос шимтгэлгүй.

5. Орон сууц

-16000 орон сууцыг 6% зээл, түрээслээд өмчлөх нөхцлөөр. Төрийн 4000 орон сууцны урьдчилгаа 30% биш 15% болно.

6. Эрчим хүч

-"ДЦС-3"-ын дэргэд 300 Мвт-ын "ДЦС-6" барина. "ДЦС-3"-ыг засварлан шинэчилж, олон жил гацсан 10 аймгийн ДЦС-г ашиглалтад оруулна.

7. Боловсрол

-Гүүглийн компьютер 100 000, 100 ногоон сургууль, бүс бүрд Кембрижийн сургууль 2, төрөлжсөн ахлах сургуультай болно.

8. Эрүүл мэнд

- Ахмад настан даралт, зүрх судас, чихрийн шижингийн эм үнэгүй. 39 эмнэлэг улсын хэмжээнд баригдаж байна. Гадаад зээл тусламж, төсвийн хөрөнгө оруулалтаар 34 эмнэлэг барина. Нийт 73 болно.

9. Ногоон хөгжил

- 500 цахилгаан машин цэнэглэгч "Ногоон өртөө" байгуулна. Сэргээгдэх эрчим хүчний техник төхөөрөмжүүд, цахилгаан машин гааль, Онцгой албан татвараас бүрэн чөлөөлөгдөнө.

СЭТГЭГДЭЛ (0)

Зүй зохисгүй, хараал, доромжлол, хэл амаар доромжилсон сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Хамгийн түрүүнд саналаа үлдээгээрэй.