МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО, WHITE.MN САЙТ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Санамж бичигт МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, White.mn сайтын захирал Б.Бурмаа нар гарын үсэг зурсан бөгөөд талууд үндэсний бөхийн хөгжил, сурталчилгаа, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Хамтын ажиллагааны хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:
🔹 Үндэсний бөхийн талаарх эерэг, бодит мэдээллийг олон нийтэд түгээх;
🔹 Үндэсний бөхийг сурталчлан таниулах чиглэлээр төрөл бүрийн контент бэлтгэх;
🔹 Бөхчүүд болон жаяг дэгийн багийн гишүүдийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэх;
🔹 Үндэсний бөх сонирхогч эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “БӨХӨӨ ХҮНДЭЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮД” төслийг хэрэгжүүлэх;
🔹 Хүүхэд, залуусын үндэсний бөхийг сонирхох хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх;
🔹 Бөхчүүд болон жаяг дэгийн багийн гишүүдийн дунд олон талт арга хэмжээ зохион байгуулах зэрэг ажлууд багтаж байна.
Үндэсний бөх бол монголчуудын өв соёл, бахархал, үеэс үед өвлөгдөх үнэт өв билээ.
Тиймээс энэхүү хамтын ажиллагаа нь үндэсний бөхийг зөвхөн барилдааны дэвжээгээр хязгаарлахгүйгээр олон нийтэд илүү ойртуулж, хүүхэд залуус, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, бөхийн өв соёлыг хойч үедээ өвлүүлэхэд чиглэж буйгаараа онцлог юм.
🇲🇳 ӨВ СОЁЛОО ДЭЭДЭЛЖ, ҮНДЭСНИЙ БӨХӨӨ ХАМТДАА ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЬЕ!




СЭТГЭГДЭЛ (2)
Эерэг юм тун багатай, хэрүүл л зонхилдог газар ш дээ, одоо эерэг мэдээ зохиох л болж дээ
Баяр хүргэе