ТРЕНД:
Өнөөдөр: 11/08 USD: 3,595₮ EUR: 4,012₮ CNY: 538₮ RUB: 44.01₮ GBP: 4,808₮ 100 JPY: 2,270₮ 1000 KRW: 2,650₮ Валютын ханш (₮) USD Ам.доллар 3,595.32 EUR Евро 4,012.10 CNY Хятад юань 537.73 RUB Орос рубль 44.01 GBP Фунт стерлинг 4,808.38 100 JPY Япон иен 2,270.22 1000 KRW Солонгос вон 2,650.10 Эх сурвалж: open.er-api.com · 6 цаг тутам шинэчлэгдэнэ Улаанбаатар -6°C Цэлмэг -6°C Цэлмэг Мэдрэгдэх: -10° Салхи: 2 м/с Өнөөдөр -1° / -15° Маргааш 4° / -8° Мя 9° / -6°
Нийгэм

“ЭРЧИМ ИНЖЕНЕР” ХӨТӨЛБӨРӨӨР ЭРЧИМ ХҮЧНИЙ МЭРГЭЖИЛТНҮҮД ЭНЭТХЭГТ СУРАЛЦАНА

2026 оны 10 сарын 29, 13:40 Администратор 80
“ЭРЧИМ ИНЖЕНЕР” ХӨТӨЛБӨРӨӨР ЭРЧИМ ХҮЧНИЙ МЭРГЭЖИЛТНҮҮД ЭНЭТХЭГТ СУРАЛЦАНА
Гэрэл зураг: WHITE.MN

Эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтнуудыг гадаад, дотоодод мэргэжлийнх нь дагуу сургаж, чадавхижуулах “Эрчим инженер” хөтөлбөр албан ёсоор эхэлжээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд Эрчим хүчний яамнаас Монгол Улс дахь БНЭУ-ын ЭСЯ-тай хамтарч тус улсын Нойда хот дахь NCPC Бизнесийн сургуульд Эрчим хүчний ухаалаг сүлжээ бас дижитал технологи, Цахилгаан тээврийн хэрэгсэл, батарей болон цэнэглэх станц, Нарны эрчим хүч, бичил сүлжээ гэсэн гурван чиглэлээр нийт 30 инженер, техникийн ажилтнуудыг сургалтад хамруулахаар болсон байна.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа энэ талаар “Салбарын хүний нөөцийн бодлогыг сайжруулахад онцгой анхаарал хандуулж байгаа. Энэ хүрээнд хүний нөөцийн бодлогыг шинэчлэн боловсруулсан. Мөн сургалт, хөгжлийн алдагдсан бодлогыг залруулах “Эрчим инженер” хөтөлбөрийг эхлүүлж, гадаад дотоодын хөгжлийн түншүүдтэй хамтран ажиллаж байна. Хүнээ боддоггүй салбар хөгжихгүй, иймд 17,800 ажилтнуудынхаа үнэлэмжийг нэмэгдүүлэх, үнэ цэнийг өсгөнө. Энэ бүхнийг шинэчлэлийн 139 бодлогынхоо хүрээнд хэрэгжүүлж байна” гэлээ.

“Энэтхэгийн техник, эдийн засгийн хамтын ажиллагаа” (ITEC) хөтөлбөрийн хүрээнд сургалтад оролцогчдын зардлыг Энэтхэг Улсын Засгийн Газраас бүрэн санхүүжүүлэх аж. Эрчим хүчний яамнаас “Эрчим инженер” хөтөлбөрийг салбарын хэмжээнд нээлттэй сонгон шалгаруулалтаар зохион байгуулж байгаагаа мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ (0)

Зүй зохисгүй, хараал, доромжлол, хэл амаар доромжилсон сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Хамгийн түрүүнд саналаа үлдээгээрэй.