ТРЕНД:
Өнөөдөр: 09/23 USD: 3,567₮ EUR: 4,085₮ CNY: 531₮ RUB: 42.37₮ GBP: 4,760₮ 100 JPY: 2,266₮ 1000 KRW: 2,635₮ Валютын ханш (₮) USD Ам.доллар 3,566.70 EUR Евро 4,084.60 CNY Хятад юань 531.28 RUB Орос рубль 42.37 GBP Фунт стерлинг 4,759.87 100 JPY Япон иен 2,265.79 1000 KRW Солонгос вон 2,634.77 Эх сурвалж: open.er-api.com · 6 цаг тутам шинэчлэгдэнэ Улаанбаатар 9°C Шиврээ бороо 9°C Шиврээ бороо Мэдрэгдэх: Салхи: 6 м/с Өнөөдөр 11° / 2° Маргааш / 5° Ба 12° / 2°
Эдийн засаг

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

2026 оны 8 сарын 31, 10:15 Администратор 61
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Гэрэл зураг: WHITE.MN

Халаалтын улиралд 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн.

Халаалтын улиралд 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн.

Тухайлбал, 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулахаар төлөвлөж байна. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх юм байна. “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн өчигдөр өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай мэдээллээ.

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн: "Бид гурван цехийн хоёр шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байна. Анх гурван үйлдвэрийн 20 шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2024 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 тонн/цаг болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог цөөрүүлэн бүтээмжийг сайжруулсан. “Тавантолгой түлш” ХХК түлшний үйлдвэрлэлийн гурав дахь үеийн шилжилтээ хийж, 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн айл өрхүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 38.3 мянган тонн түлшний нөөц бүрдүүлээд байна” гэв.

СЭТГЭГДЭЛ (0)

Зүй зохисгүй, хараал, доромжлол, хэл амаар доромжилсон сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Хамгийн түрүүнд саналаа үлдээгээрэй.