ТРЕНД:
Өнөөдөр: 09/23 USD: 3,567₮ EUR: 4,085₮ CNY: 531₮ RUB: 42.37₮ GBP: 4,760₮ 100 JPY: 2,266₮ 1000 KRW: 2,635₮ Валютын ханш (₮) USD Ам.доллар 3,566.70 EUR Евро 4,084.60 CNY Хятад юань 531.28 RUB Орос рубль 42.37 GBP Фунт стерлинг 4,759.87 100 JPY Япон иен 2,265.79 1000 KRW Солонгос вон 2,634.77 Эх сурвалж: open.er-api.com · 6 цаг тутам шинэчлэгдэнэ Улаанбаатар 8°C Шиврээ бороо 8°C Шиврээ бороо Мэдрэгдэх: Салхи: 3 м/с Өнөөдөр 11° / 2° Маргааш / 5° Ба 12° / 2°
Нийгэм

#COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026 оны 8 сарын 22, 13:11 Администратор 19
#COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэрэл зураг: WHITE.MN

НҮБ-ийн Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал Монгол Улсад зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү Бага хурлын хүрээнд ХББОС-ын яамнаас өнөөдөр /2026.08.22/ “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

НҮБ-ийн Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал Монгол Улсад зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү Бага хурлын хүрээнд ХББОС-ын яамнаас өнөөдөр /2026.08.22/ “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Хэлэлцүүлгийг ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан нээж хэлсэн үгэндээ "Монгол Улс цөлжилт, газрын доройтолтой тэмцэх асуудлыг байгаль орчны салбарын хүрээнд дангаар нь авч үздэггүй. Энэ нь эдийн засгийн тогтвортой байдал, хүн амын эрүүл мэнд, ундны усны аюулгүй байдал, хот суурины хөгжил, инженерийн дэд бүтцийн найдвартай ажиллагаа, иргэдийн амьдралын чанартай шууд холбоотой юм. Энэ ч утгаараа COP17-ын “Газрыг сэргээе, итгэл найдварыг сэргээе” уриа нь бидний өмнө тулгарч буйй сорилт, цаашдын зорилтыг сануулж байна" хэмээн онцоллоо. 

Үргэлжлүүлэн "Газрыг хамгаалах, доройтсон экосистемийг сэргээх үйл ажиллагаа нь зөвхөн байгаль хамгааллын бодлогоор хязгаарлагдахгүй. Харин хот байгуулалт, дэд бүтэц, газар ашиглалт, усны менежмент, хөрөнгө оруулалтын бодлоготой нягт уялдах учиртай. Өнөөдөр дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлт, усны хомсдол, ган, цөлжилт, үер, газрын доройтол зэрэг харилцан уялдаатай сорилттой нүүр тулж байна. Тиймээс Монгол Улс дэд бүтцээ байгалиас тусгаарлан төлөвлөх бус, байгалийн тогтолцоотой уялдуулан хөгжүүлэх шинэ хандлагыг бодлого, төлөвлөлтийн түвшинд нэвтрүүлэх шаардлагатай байна" гэв. 

Түүнчлэн "Монгол Улсын “Тал нутгийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн нэг үндсэн чиглэл нь байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга юм. Энэхүү санаачилгын хүрээнд манай яам дараах чиглэлд анхаарч ажиллана. Нэгдүгээрт, хот, суурины хөгжлийг газрын даац, усны нөөц, уур амьсгалын эрсдэл болон инженерийн дэд бүтэцтэй уялдуулан төлөвлөнө. Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ногоон болон цэнхэр дэд бүтцийн сүлжээ, экологийн коридор, үерийн хамгаалалтын бүсийг төлөвлөлтийн салшгүй хэсэг болгохоор ажиллаж байна. Хоёрдугаарт, бороо, цасны усыг хуримтлуулах, хөрсөнд шингээх, дахин ашиглах шийдлийг хот, суурины дэд бүтцэд нэвтрүүлнэ. Ус нэвчүүлэх гадаргуу, ногоон суваг, борооны ус хуримтлуулах сан, намгархаг бүс, ногоон дээвэр зэрэг шийдэл нь үерийн эрсдэлийг бууруулж, хөрсний чийгийг хадгалан, хотын орчныг сэрүүцүүлэх ач холбогдолтой. Гуравдугаарт, ногоон барилга, эрчим хүч болон усны хэмнэлттэй орон сууцны тогтолцоог өргөжүүлнэ. Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ногоон барилгын үнэлгээ, эрчим хүчний үр ашиг, ус хэмнэлт, материалын дахин ашиглалт болон барилгын амьдралын мөчлөгийн зарчмыг тусгаж байна. Дөрөвдүгээрт, байгальд суурилсан шийдлийг бодит төсөл, хөрөнгө оруулалттай холбоно. Ногоон болон уур амьсгалын санхүүжилт, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэмжигдэхүйц үр дүнтэй төслүүдийг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчидтай нээлттэй хамтран ажиллана" гэв. 

ЗУРГИЙН ЦОМОГ

СЭТГЭГДЭЛ (0)

Зүй зохисгүй, хараал, доромжлол, хэл амаар доромжилсон сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Хамгийн түрүүнд саналаа үлдээгээрэй.