ЧӨЛӨӨТИЙН ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦОХООР АСТАНА ХОТЫГ ЗОРИЛОО
Гэрэл зураг: WHITE.MN
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг Казахстан улсын нийслэл Астана хотыг зорилоо.
Энэ сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдах тус тэмцээнд дэлхийн шилдэг бөхчүүд хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөх юм.
Монгол Улсаа төлөөлөн оролцох эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн:
- 50 кг: Д.Отгонжаргал
- 53 кг: Б.Отгонтуяа
- 55 кг: Ц.Намуунцэцэг
- 57 кг: Б.Хулан
- 59 кг: Х.Болортуяа
- 62 кг: Т.Энхжин
- 65 кг: Т.Энхжин
- 68 кг: Э.Дэлгэрмаа
- 72 кг: З.Болортунгалаг
- 78 кг: Э.Даваанасан
Тамирчдадаа эх орныхоо нэрийг өндөрт өргөж, амжилттай барилдахыг хүсэн ерөөе!
Амжилт бүр Монголын төлөө




СЭТГЭГДЭЛ (0)